Friday, April 13, 2007

Аз жаргал



Аз жаргалыг хаанаас олох вэ?
Аз жаргалд маргааш гэж байдаггүйтэй өчигдөр гэж үгүй, тэр өнгөрснийг санадаггүй ирээдүйн тухай боддоггүй, түүнд ганцхан одоо цаг гэж бий. Тэр нь өнөөдрийн бүхэл бүтэн өдөр ч биш харин ганцхан агшин байдаг.
Аз жаргал бүхний үүдийг амьдралд нэг л удаа тогшдог, харин тэр үед гэрийн эзэн хажуугийн байранд сууж байж таараад тогших чимээг сонсдоггүй.
Жаргалтай амьдрал гэж байдаггүй, харин жаргалтай өдрүүд гэж байдаг

Thursday, November 23, 2006

Миний ертөнц


Намайг гэр бүлийнхэн маань Зулаа гэж дууддаг. Би айлын том хүүхэд. Дөрвөн дүүтэй.
Айлын том хүүхэд байх нэг бодлын гоё ч асар их үүрэг хариуцлага үүрч байдаг

Friday, November 17, 2006

Хорвоогийн сонин хачин

ЗАМЫН ЦАГДАА

Замын цагдааг хүмүүс янз бүрээр ярих юм. Учир нь тэд хүмүүсийн сайн сайхны төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа хүн гэж зарим нь ойлгож байхад, нэг хэсэг нь төрийн нэрийн өмнөөс биднийг дарамталдаг, торгохын төлөө төрсөн гэх хүмүүс ч цөөнгүй тааралдах нь ч бий. Зарим нэг нь замаар хөндлөн гарч буй үхрийг хараад "дайрагдаж үхсэн замын цагдаагийн сүнс"гэж егөөдөх нь ч бий.
Эцэст нь хэлэхэд бид замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцвол замын цагдаа тийм ч их хэрэгтэй зүйл биш байхсан.